GRAPHICAN · НӨХЦӨЛ
Үйлчилгээний нөхцөл
Graphican-ийн ихэнх хэрэгсэл үнэгүй; Graphican AI минут, Про эрх төлбөртэй. Сайтыг ашигласнаар та доорх нөхцөлүүдийг зөвшөөрч байна.
1. Үйлчилгээ
Graphican бол дизайн, PDF, илтгэл, видеоны онлайн хэрэгслүүд юм. Ихэнх хэрэгслийг үнэгүй, бүртгэлгүй ашиглана. Graphican AI хадмал, Про эрх зэрэг төлбөртэй боломжид Google-ээр нэвтэрнэ; нэг хүн нэг бүртгэл ашиглах бөгөөд бүртгэлээ бусадтай хуваалцахгүй байна. Бид хэрэгслүүдийг байнга сайжруулдаг бөгөөд аливаа боломжийг өөрчлөх, түр зогсоох эрхтэй. Үйлчилгээг «байгаа байдлаар нь» санал болгож байгаа тул алдаа, тасалдалгүй ажиллана гэсэн баталгаа өгөхгүй.
2. Таны бүтээл ба файлууд
Таны бүтээсэн дизайн, боловсруулсан файл таных. Бид түүн дээр ямар ч эрх нэхэхгүй. Та ашиглаж буй зураг, текст, лого, файлдаа өөрөө хариуцлага хүлээнэ — бусдын зохиогчийн эрх, барааны тэмдэг, хувийн нууцыг зөрчсөн эсвэл хууль бус контент бүү бүтээ.
3. Загварууд
Graphican-ийн загваруудыг хувийн болон арилжааны ажилдаа үнэгүй ашиглаж, засаж болно. Харин загварыг өөрийг нь (засваргүй эсвэл бага зэрэг өөрчилж) дахин худалдах, өөр загварын сан болгон тараахыг хориглоно.
4. Үнэгүй зураг, видео, фонт
Pexels, Pixabay-ийн зураг, видео нь тухайн сайтуудын лицензээр үнэгүй бөгөөд арилжааны ажилд ашиглаж болно. Гэхдээ тэдгээрийг засваргүйгээр худалдах, зураг дээр харагдаж буй хүн, брэнд, барааны тэмдгийг буруу утгаар ашиглахыг хориглоно — дэлгэрэнгүйг Pexels, Pixabay-ийн лицензээс үзнэ үү. Editor-ийн фонтууд Google Fonts, Fontshare-ийн үнэгүй лицензтэй.
5. AI хэрэгслүүд
AI орчуулга, хураангуй, дэвсгэр арилгах, томруулах, нүүр засах зэрэг нь алдаатай үр дүн гаргаж болно. Гэрээ, албан бичиг зэрэг чухал баримтын орчуулгыг заавал нягтална уу.
6. Хадгалалт
Дизайн тань зөвхөн таны хөтөч дотор хадгалагдана. Хөтчийн түүх цэвэрлэх, өөр төхөөрөмж ашиглахад алга болж болох бөгөөд бид сэргээж чадахгүй. Чухал ажлаа «Файл → .graphican хадгалах»-аар нөөцлөөрэй.
7. Хориглох зүйл
Сайт, API-д автоматаар (бот, скрипт) хэт олон хүсэлт илгээх, хамгаалалтыг тойрох, сайтын ажиллагааг саатуулахыг хориглоно.
8. Төлбөртэй үйлчилгээ: Graphican AI ба Про эрх
- Багц. Багц бүрт Graphican AI-ийн тодорхой минут (монгол ярианаас илүү нарийвчлалтай хадмал үүсгэх) болон 30 хоногийн Про эрх багтана. Үнэ, минутын тоог Үнэ хэсэгт харуулна; үнэ өөрчлөгдсөн ч өмнө худалдан авсан багцад нөлөөлөхгүй.
- Төлбөр. Төлбөрийг заасан данс руу шилжүүлж, гүйлгээний утгад захиалгын кодыг (жишээ нь GA-4F7KQ) заавал бичнэ. Орлогыг гараар шалгаж баталгаажуулдаг тул ихэвчлэн хэдхэн цагт, ажлын өдөр 24 цагийн дотор минут нэмэгдэнэ. Код буруу, дүн дутуу бол имэйлээр холбогдоно уу. 3 хоногийн дотор орлого орж ирээгүй захиалгыг цуцалж болно.
- Минут. Минут хугацаагүй, дуустал хүчинтэй. Видео бүрийн уртаар (секундээр) хасагдана. Graphican AI-д алдаа гарвал тухайн минут автоматаар буцаж, хадмал энгийн танилтаар үүснэ. Минутыг бусдад шилжүүлэх, бэлэн мөнгө болгох боломжгүй.
- Про эрх. Төлбөр баталгаажсанаас хойш 30 хоног: 4K видеог «graphican.online» тэмдэггүй татах, Про хадмалын загварууд, 60 минут хүртэл урт видеонд хадмал. Про боломжуудыг сайжруулах, өөрчлөх эрхтэй боловч хүчинтэй эрхийг тань дутуу болгохгүй.
- Буцаалт. Баталгаажсан багцын (минут, Про эрх) төлбөрийг буцаахгүй. Харин илүү дүн шилжүүлсэн, давхар төлсөн эсвэл манай талын алдаагаар минут нэмэгдээгүй бол имэйлээр холбогдоно уу — шалгаад илүү гарсан дүнг таны илгээсэн данс руу буцаана.
- Зогсоох. Нөхцөл зөрчсөн, хууль бус зорилгоор ашигласан, төлбөрийг хуурамчаар баталгаажуулахыг оролдсон бүртгэлийг буцаан олголтгүйгээр хааж болно.
9. Хариуцлагын хязгаар
Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд Graphican нь хэрэгслийг ашигласнаас үүдэн гарсан шууд бус хохирол, файл, мэдээлэл алдагдсанд хариуцлага хүлээхгүй.
10. Хууль ба холбоо барих
Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Асуулт байвал: Graphican.mn@gmail.com. Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 27.