GRAPHICAN · НУУЦЛАЛ

Нууцлалын бодлого

Товчхондоо: бид бүртгэл шаарддаггүй, таны нэр, имэйлийг цуглуулдаггүй, таны файлуудыг ихэнх тохиолдолд хаашаа ч илгээдэггүй. Доор дэлгэрэнгүй.

1. Хэн бэ

graphican.online сайтыг дизайнер Мөнхбаярын Анхбаяр хөгжүүлж, ажиллуулдаг. Холбоо барих: Graphican.mn@gmail.com · 80750675.

2. Бүртгэл ба хувийн мэдээлэл

Сайтын бүх хэрэгслийг бүртгэлгүй ашиглана. Бид таны нэр, имэйл, утас, төлбөрийн мэдээллийг цуглуулдаггүй. Та өөрөө бидэнтэй имэйл, утас, Messenger-ээр холбогдвол зөвхөн тухайн харилцаанд хариулахад ашиглана.

3. Таны файлууд

PDF хэрэгслүүд, зураг томруулах, дэвсгэр арилгах, нүүр засах, Design editor зэрэг хэрэгслүүд таны файлыг таны төхөөрөмж дээр, хөтөч дотор боловсруулдаг — файл манай сервер рүү илгээгдэхгүй. Үл хамаарах тохиолдлууд:

4. Таны төхөөрөмж дээр хадгалагдах зүйл

Дизайн, сүүлийн тохиргоо, хэлний сонголт, дэмжлэгийн цонхны төлөв зэрэг нь хөтчийн хадгалалтад (localStorage, IndexedDB) зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалагдана. Бид cookie ашиглан таныг хянадаггүй. Хөтчийн түүхээ цэвэрлэвэл эдгээр устна.

5. Статистик ба алдааны мэдээ

Сайтыг сайжруулахын тулд бид нэргүй, нэгтгэсэн мэдээлэл ашигладаг: хуудас үзэлтийн тоо (Cloudflare Web Analytics — cookie-гүй), аль хэрэгслээс файл татсан, хуудсан дээр гарсан техникийн алдаа (хуудасны хаяг, хөтчийн төрөл, улс). Энэ мэдээлэл таныг хувь хүн болгон тодорхойлохгүй бөгөөд 3 хоногийн дотор автоматаар устна.

6. IP хаяг ба хамгаалалт

Бүх хүсэлт Cloudflare-аар дамждаг. Хэт олон хүсэлтээс хамгаалахын тулд IP хаяг тус бүрийн хүсэлтийн тоог 1 өдөр хүртэл түр тоолдог. IP хаягийг өөр зорилгоор хадгалах, бусдад дамжуулахгүй.

7. Гуравдагч талын үйлчилгээ

Cloudflare (сайт, хамгаалалт, AI), Pexels ба Pixabay (үнэгүй зураг, видео), jsDelivr ба GitHub (AI загварын программ), Google Fonts ба Fontshare (фонт), Microsoft Translator (тохируулсан үед). Эдгээр үйлчилгээ таны хөтчөөс шууд файл татах үед таны IP хаягийг харж болно; тэдгээрт өөрсдийн нууцлалын бодлого үйлчилнэ.

8. Таны эрх

Бид таны хувийн мэдээллийг хадгалдаггүй тул устгах, засах зүйл бараг байхгүй. Асуулт, хүсэлт байвал дээрх хаягаар холбогдоно уу — Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хариулна.

9. Өөрчлөлт

Энэ бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд нийтэлнэ. Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 28.

Бусад үнэгүй хэрэгслүүд