Үнэгүй эхлэх
GRAPHICAN FOR BUSINESS

Дизайнергүйгээр — брэндэд нийцсэн дизайн, видео

Танай ажилтан бүр пост, story, илтгэл, видеог дизайнер хүлээлгүйгээр хэдэн минутад өөрөө гаргана. Лого, өнгө, фонт, байрлал нь түгжээтэй тул хэн хийсэн ч брэнд алдагдахгүй.

  1. Загвараа сонгоно

    Байгууллагын загварын сангаас пост, story, илтгэл, видеоны загварыг нээнэ.

  2. Текст, зургаа солино

    Брэндийн элементүүд түгжээтэй — зөвхөн өөрчлөх ёстой зүйлээ сольно.

  3. Татаж, нийтэлнэ

    PNG, JPG, PDF, PPTX, MP4 болгон татаж, шууд нийтэлнэ.

Яагаад байгууллагууд Graphican-ыг сонгох вэ

Уламжлалт арга ба Graphican

Дизайнер, агентлагаарGraphican for Business
Нэг пост гаргахЗахиалж, хэд хоног хүлээнэАжилтан өөрөө хэдэн минутад
Брэндийн тогтвортой байдалХүн бүр өөрөөр хийнэТүгжээтэй загвар — үргэлж ижил
ЗасварЗасвар бүр нэмэлт цаг, төлбөрХэдэн ч удаа өөрөө засна
Шинэ ажилтанБрэнд гайд уншиж, алдаж сурнаУрилгын линкээр нэгдээд шууд хэрэглэнэ
МэдлэгАгентлагт үлдэнэТанай багт үлдэнэ

Үйлчилгээ

  1. 01Brand Setup

    Брэндийн стратеги, brand guide, visual identity.

  2. 02Content System

    Загварын сан, видео preset, Brand Kit, байгууллагын workspace.

  3. 03Team Training

    Маркетингийн ажилтнуудад зориулсан практик сургалт.

  4. 04Marketing Strategy

    Судалгаа, төлөвлөгөө, кампанит ажлын стратеги.

  5. 05Software

    Graphican платформын сарын эрх ба дэмжлэг (support).

  6. 06Growth Consulting

    Сар бүрийн анализ, зөвлөгөө, сайжруулалт.

Хэрхэн ажилладаг вэ

  1. Marketing & Brand Audit

    Одоогийн маркетинг, зорилтот хэрэглэгч, өрсөлдөгч, сошиал сувгууд, контент үйлдвэрлэлийн процессыг судалж, асуудал, боломж, сайжруулах чиглэлийг тодорхойлно.

  2. Brand & Marketing Strategy

    Брэндийн байршуулалт, гол мессеж, контентын чиглэл, маркетингийн зорилго, KPI, кампанит ажлын төлөвлөгөөг боловсруулна.

  3. Graphican Workspace Setup

    Brand Guide, загварын сан, видео preset, asset сан, ажилтнуудын эрхийг тохируулж байгууллагын Graphican орчныг бэлдэнэ.

  4. Team Training

    Graphican ашиглах, контент бүтээх, сошиал маркетингийн үндсэн зарчим, видео болон дизайн боловсруулах практик сургалт.

  5. Monthly Marketing Consulting

    Сар бүрийн үр дүн, контентын гүйцэтгэл, кампанит ажлын төлөвлөгөө, KPI-г хянаж дараагийн ажлуудыг тодорхойлно.

Хоёр үндсэн чиглэл

Graphican Platform

Программ, загвар, Brand Kit, багийн бүтээлч орчин. Зөвлөгөө авахгүйгээр зөвхөн платформыг ашиглаж болно.

Graphican Business Solutions

Брэндинг, маркетингийн стратеги, сургалт, зөвлөх үйлчилгээ. Танай багийг өөрсдөө чанартай контент үйлдвэрлэдэг болгоно.

Graphican = Software + Marketing Enablement + Consulting

Танай байгууллагад тохирох системийг ярилцъя

Хүсэлтээ илгээвэл холбогдож, танилцах уулзалт товлоно. Уулзалтын дараа танай хэрэгцээнд тохирсон санал хүргүүлнэ.

Түгээмэл асуулт

Зөвхөн программыг нь авч болох уу?

Болно. Graphican Platform-ыг зөвлөгөө, сургалтгүйгээр ашиглаж болно. Хүсвэл дараа нь үйлчилгээ нэмнэ.

Брэнд гайдгүй байгууллага ашиглаж болох уу?

Болно. Brand Setup үйлчилгээгээр брэндийн стратеги, гайдыг хамтдаа бүрдүүлээд Graphican дээр Brand Kit, загвар болгон суулгана.

Ажилтнууд маань дизайнер биш. Хэрэглэж чадах уу?

Чадна. Брэндийн өнгө, лого, фонт, загварууд нь түгжээтэй тул ажилтан зөвхөн текст, зургаа солиод брэндэд нийцсэн дизайн, видео гаргана. Үүн дээр практик сургалт орно.

Гэрээ хэр хугацаатай вэ?

Сар бүрийн эрхээр ажиллана. Хугацаа, нөхцлийг уулзалтын дараа санал дээр тусгана.